Цэс
 
Цаг агаар

Үйл ажиллагааны календар
2 дугаар сар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10
  • Сав газрын зөвлөлүүдийн үйл ажиллагааны цаашдын хүрээ сэдэвт 2-р чуулган
    12.02.10
11 12
13 14 15 16 17
  • Төрийн бус байгууллагуудын “Бүтээлч харилцааны ур чадвар хөгжүүлэх” сургалт
    12.02.17
18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 1 2 3 4
5 6
  • Байгаль орчны кино найруулагчдын чадвар сайжруулах сургалт
    12.03.06
7 8 9 10 11
Өмнөх сар Дараах сар
 
Өнөөдрийг огноо
 
Төлөвлөгдсөн үйл ажиллагаа
 
Зочид
Өнөөдөр: 12
Өчигдөр: 47
Энэ долоо хоног: 326
Өмнөх долоо хоног: 392
Энэ сар: 1649
Өмнөх сар: 454

МОНГОЛ ОРНЫ ГОЛ УСНЫ НӨӨЦ ВЕБ ХУУДСАНД
ТАВТАЙ МОРИЛНО УУ!


Монгол орон өргөн уудам тал нутагтай, усны баян их нөөцтэй орон билээ. Усны нөөц баялаг нутгийн хойд болон төв хэсгээр харилцан адилгүй өөр өөр байдаг бөгөөд нутгийн төв хэсгээр усны нөөц бүхий томоохон голууд оршдог. Нутгийн өмнөд хэсэг буюу говийн бүс нутаг, баруун болон зүүн аймгуудын усны нөөц харьцангуй бага, ерөнхийдөө усны чанарын хувьд ч төдийлөн сайнгүй байдаг. Монгол орны голын усны хадгалалт хамгаалалт, бодлого зохицуулалтын асуудал байгаль орчин болон хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, хангах цаашлаад улс оронд ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад зайлшгүй чухал болж байна.

Монголын цэвэр усны экосистем нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй олон тооны аюул заналтай тулгараад байна. Эдгээр нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуй болон хотжилтын үйл явц, байгаль цаг уурын өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор гарч байна. Тухайлбал, уул уурхайн салбар нь усны томоохон хэрэглэгч бөгөөд Монгол оронд уул уурхайн салбар хөгжихийн хирээр гол, усны хэрэглээ нэмэгдэх хандлагатай болж байна.

Монгол оронд ус бол бүх нийтийн баялаг юм. Тиймээс ч Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжинд зааснаар ард иргэд гол усаа хамгаалах, түүний хангамж болон чанарт хяналт тавих эрх, үүрэгтэй байдаг. Монгол орны гол, усны нөөц вэб хуудас нь иргэд олон нийтийг шаардлагатай мэдлэг, мэдээ мэдээллээр хангах түүнчлэн Монгол орны гол, усны нөөцийн талаарх бодлого зохицуулалт, түүнийг хамгаалах үйл хэрэгт олон түмнийг идэвхитэй оролцуулахад тус дөхөм үзүүлэх болно.

Сүүлд өөрчлөгдсөн: 2012.01.19