Энд дарж "Хариуцлагатай Уул Уурхайн Санаачлага" танилцуулга брошурыг татан авна уу. (1.31MB)

Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага нь бүх монголчуудын ашиг тусын тулд тогтвортой бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн төлөө Оролцогч талуудын харилцан хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, дүрэм журмыг олон нийтэд таниулах, дагаж мөрдүүлэх, хэрэгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
2007 оны 6-р сард Төрийн, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий олон талын оролцогчдын чуулганы гишүүд Хариуцлагатай Уул Уурхайн Тунхаг бичигт нэгдэж гарын үсэг зурсан билээ. Энэхүү Тунхаг бичиг нь манай орны үндэсний зорилт болох эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдүүлэхийн төлөөх Оролцогч талуудын цаашдын хамтын ажиллагааг хангах үндсэн бичиг баримт болсон юм. Тунхаг бичигт гарын үсэг зурсан үйл явдал нь АНУ-ын Азийн Сангийн Ирээдүйгээ баталгаажуулах нь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа олон талт оролцогчдын үйл явцад гарсан чухал ач холбогдол бүхий томоохон алхам болсон болно. Хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт Бүх оролцогч талууд, ялангуяа нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон улсын шилдэг туршлагад тулгуурлаж, хууль сахих ёсыг дээдэлсэн, Монгол Улсад байнгын ашиг орлого оруулж байх эрдэс баялгийн салбар дахь ил тод, цогц үйл ажиллагааг хариуцлагатай уул уурхай гэнэ. Хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчмууд: - Олон талын оролцоог хангах,
- Ил тод нээлттэй байх,
- Хуулийг сахин дээдлэх,
- Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх,
- Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах,
- Үр өгөөжтэй байх,
- Хүмүүнлэг ёс зүйтэй байх,
- Дэвшилтэт технологид суурилсан байх.
Удирдах Зөвлөлийн Гишүүд
Хяналтын Зөвлөлийн Гишүүд
Ажлын алба ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН САНААЧЛАГЫН ТУНХАГ Хариуцлагатай уул уурхайн санаачлагыг дэмжигч бид:
Монгол улсын ирээдүйн язгуур эрх ашгийн төлөө хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг цохон тэмдэглэж, Хариуцлагатай уул уурхайн талаархи оролцогч талуудын уулзалтын протоколуудыг үндэслэн, Хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт, түгээмэл зарчмуудыг хүлээн зөвшөөрч, Уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийн талаарх олон нийтийн сэтгэл зовнил, болгоомжлол, шаардлагыг ухамсарлан, Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль, нийгэм, эдийн засагт учруулсан сөрөг үр дагаврыг анхааралдаа авч, Хариуцлагатай уул уурхай нь Монгол Улсын тогтвортой хөгжил, хүний сайн сайхан амьдралд бодитой хувь нэмэр оруулна гэсэн итгэл үнэмшлээ дахин нотолж, Олон улсын уул уурхайн үйл ажиллагаанд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эзэмшихийг эрхэмлэн, Энэхүү Тунхаг нь аливаа гэрээ хэлэлцээрийн хүрээнд талуудын эрх, үүргийг хөндөх үндэс болохгүйг онцлон тэмдэглэж, Хариуцлагатай уул уурхайн санаачлагын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд явагдах ёстойг ойлгож, Энэхүү тунхаг дээр дурдсан зүйлүүдийг хүлээн зөвшөөрсөн хүн бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа тунхаглаж, Хариуцлагатай уул уурхайн санаачлагыг дэмжигч талууд хамтын ажиллагааныхаа зорилго, тодорхойлолт, чиг үүрэг, зарчмаа дараах зүйлүүдээр хэлэлцэн тохиролцов. Нэгдүгээр зүйл. Зорилго Энэхүү тунхагийн зорилго нь талуудын тэгш оролцоог хангаж, хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт, түгээмэл зарчмуудыг нийгэмд түгээн дэлгэрүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үр өгөөжтэй, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэн хөгжүүлэхэд оршино. Хоёрдугаар зүйл. Хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт Бүх оролцогч талууд, ялангуяа нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон улсын шилдэг туршлагад тулгуурлаж, хууль сахих ёсыг дээдэлсэн, Монгол улсад байнгын ашиг орлого оруулж байх эрдэс баялгийн салбар дахь ил тод, цогц үйл ажиллагааг хариуцлагатай уул уурхай гэнэ. Гуравдугаар зүйл. Хариуцлагатай уул уурхайн зарчим Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа нь дараах түгээмэл зарчмуудыг хангасан байна. Үүнд:
- олон талын оролцоог хангах, - ил тод нээлттэй байх, - хуулийг сахин дээдлэх, - байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх, - ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, - үр өгөөжтэй байх, - хүмүүнлэг ёс зүйтэй байх, - дэвшилтэт технологид суурилсан байх. Дөрөвдүгээр зүйл. Ерөнхий чиг үүрэг Талууд өөрсдийн эрх хэмжээний хүрээнд холбогдох төр захиргааны байгууллагуудтай мэдээлэл солилцож, хамтран ажиллахыг чухалчлан Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн орчин бүрдүүлэх, бодлого боловсруулах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах талаар тэдэнд санал зөвлөмж хүргүүлж, зохих шаардлага тавих эрх үүрэгтэй ажиллана. Тавдугаар зүйл. Талуудын хамртан ажиллах зарчим Тунхагийн зорилго, үзэл санааг хэрэгжүүлэхдээ оролцогч талууд дараахь зарчмуудыг баримтлан хамтран ажиллана. Үүнд: − эрх тэгш, хариуцлагатай хамтран ажиллах, − үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, − харилцан хүндэтгэлтэй хандах, − үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх, − шийдвэрээ хуралдааны үед зөвшилцлийн зарчмаар гаргах, − хамтын шийдвэрийн өмнө хариуцлага хүлээх, − Монгол Улсын хууль, олон улсын гэрээний нийтлэг зарчмуудыг хүндэтгэн дээдлэх. Зургаадугаар зүйл. Тунхаг хүчин төгөлдөр болох нь − Дээр дурдсан зүйлүүдийг нотолж, Хариуцлагатай уул уурхайн санаачлагыг дэмжигч Талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчид бүрэн эрхийнхээ дагуу энэхүү Тунхагт гарын үсэг зурна. − Хариуцлагатай уул уурхайн санаачлагыг дэмжиж нэгдэн орсон талууд энэхүү Тунхагийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Талуудын гарын үсэг зурсан хавсралт баримт энэхүү Тунхагийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн. − Тунхагийн монгол, англи хэл дээрх эх бичвэрүүд нь адил хүчинтэй ба Хариуцлагатай уул уурхайн санаачлагыг Дэмжигчдийн зөвлөлд хадгалагдана. Улаанбаатар хотноо 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үйлдэв. |