Англи Монгол Холбоо барих
 
Олон Нийтэд Зориулсан Гарын Авлага

Гарын авлагууд нь байгаль орчныг хамгаалах үйлсэд иргэдийн оролцоог хангахад  чухал хэрэгсэл болж байна.  Тэдгээрт хууль эрхзүйн мэдээлэл, хуулийн журам, дүрэм, төр, засгаас шийдвэр гаргахад иргэдийн зүгээс хэрхэн нөлөөлж болох арга замуудыг тодорхойлон тайлбарласан болно. 2009 оны 11-р сарын байдлаар Ирээдүйгээ баталгаажуулах нь хөтөлбөр нь олон нийтэд зориулсан гурван гарын авлага гаргаад байна. Тэдгээрийн нэг нь  Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл явц дахь иргэдийн оролцооны талаар, нөгөөх нь байгаль орчныг хамгаалах Иргэдийн нөхөрлөл хэрхэн байгуулах талаар өгүүлдэг бол гурав дахь нь Газрын нөхөн сэргээлтийн талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулахад чиглэсэн болно.  Түүнчлэн байгаль орчны холбогдолтой хуулиудын эмхэтгэл хэвлүүлэн гаргасан бөгөөд монгол орны голын усны нөөцийн вэбсайт дээр PDF форматаар Англи, Монгол хэл дээр байрлуулсан, доорх хаягаар орж үзнэ үү. Хэвлэмэл хувиудыг АНУ-ын Азийн сангийн Улаанбаатар дахь салбараас авах боломжтой болохыг энэ дашрамд тэмдэглэе. 

 PDF файл хэлбэрээр татаж авах (1.07 MB) 

  PDF файл хэлбэрээр татаж авах  (1.06 MB)

Image PDF файл хэлбэрээр татаж авах (1.0 MB) 

Image PDF файл хэлбэрээр татаж авах (1.0 MB)

Image PDF файл хэлбэрээр татаж авах (1.2MB)

Image PDF файл хэлбэрээр татаж авах (1.2 MB)

 
Байгаль орчны хуулийн эмхтгэл

Image PDF файл хэлбэрээр татаж авах (2.63MB)

 

Image PDF файл хэлбэрээр татаж авах (2.97MB)

 
Ногоон Од Хууль Тогтоомжийн Үнэлгээ

Монголын Байгаль Хамгаалах Иргэний Хөдөлгөөнүүдийн Эвслээс байгаль орчны ногоон карт санаачлан гаргасан ба Улсын их хуралд сонгогдсон гишүүдээс байгаль орчны талаар гаргасан саналуудыг нь үндэс болгон сонгогчдод мэдээлэл өгч байх, байгаль орчныг хамгаалах талаар ажиллах чадвартай хууль тогтоогч нарыг сонгон гаргаж ирэхэд чиглэгдсэн аргачлал ажээ. Ногоон од Монгол орны байгаль орчныг хадгалж үлдээх, хамгаалах, доройтсоныг нь эрүүлжүүлж нөхөн сэргээх  чиглэлээр гарч буй хуулиудад гол анхаарч үнэлгээ өгдөг аж.  Ийм хууль эрхзүйн үнэлгээг АНУ-д өргөн хэрэглэдэг бөгөөд шилдэг сайн хууль боловсруулан гаргах, мөн дорвитой ажил хийхгүй байгаа буюу тухайн салбарт хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж буй албан тушаалтан, Парламентын гишүүдтэй хариуцлага тооцох, тэднийг өөрчлөгдөхөд тодорхой хөшүүрэг болох учиртай юм.

   PDF файл хэлбэрээр татаж авах (5.07mb)

   PDF файл хэлбэрээр татаж авах (5.85mb)

   PDF файл хэлбэрээр татаж авах (2.3mb)

   PDF файл хэлбэрээр татаж авах (12.3mb)

   PDF файл хэлбэрээр татаж авах (13.8mb)

   PDF файл хэлбэрээр татаж авах (2.28mb)