Ай сав
Монгол орны нутаг дэвсгэрийг дэлхийн усны ай савын гурван шугам дайрч өнгөрдөг: Хойт мөсөн далайн ай сав, Номхон далайн ай сав мөн Төв азийн гадагш урсацгүй ай сав. Хойт мөсөн далайн ай сав болон Номхон далайн ай сав нь нутгийн уулархаг хэсгээр орших бөгөөд тус нутгаар гол усны систем сайн хөгжсөн байдаг төдийгүй усны нөөц нь харьцангуй сайн байдаг. Төв Азийн гадагш урсацгүй ай сав нь говь цөлийн бүс нутгийн дийлэнхи хэсгийг эзэлдэг бөгөөд цөөн гол мөрөнтэй төдийгүй гүний усны нөөц нь хязгаарлагдмал байдаг.
Эдгээр ай савуудын хамгийн том нь төв Азийн гадагш урсацгүй ай сав бөгөөд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 68 хувийг эзэлдэг. Хойт мөсөн далайн ай сав манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 хувь, Номхон далайн ай сав 12 хувийг тус тус эзэлдэг.
Ай сав тус бүрийн голдрилын эхлэлийн цэгүүд өөр өөр байдаг. Монгол орны хойд болон төв хэсэгт орших Хойт мөсөн далайн ай сав нь хойд зүг рүү урсан ОХУ-аар дамжин Хойт мөсөн далай руу цутгадаг. Монгол орны зүүн хэсгээр орших Номхон далайн ай сав нь зүүн зүгрүү урсан Хятад, Орос мөн Хойд Солонгосороор дайран Номхон далайд цутгадаг. Манай орны өмнөд болон баруун хэсгээр орших төв Азийн гадагш урсацгүй ай сав нь далай тэнгисрүү цутгадаггүй бөгөөд харин үүний оронд хэд хэдэн дотоод цутгалангийн /drainage/ системтэй: Хар-Ус нуурын сав газар, Увс нуурын сав газар, мөн Пу-Лун-То голын сав газар болно.
Хойт мөсөн далайн ай сав (мөн Енисей мөрний сав газар гэгддэг): Хойт мөсөн далайн ай савд хэд хэдэн томоохон нуур, голууд багтдаг бөгөөд тэдгээр нь Хойд Хангайн уулархаг газар, болон Хэнтийн нуруунаас эх авдаг. Ай сав дахь гол мөрний нийт урт нь 35,000 км бөгөөд энэ нь манай орны голуудын нийт уртын 50 хувьтай тэнцэнэ. Энэхүү ай савын урсгал нь манай орны жилийн нийт урсацын 51.4 хувийг эзэлдэг. Энэхүү ай савд Сэлэнгэ болон түүний цутгалангууд болох Орхон, Идэр, Дэлгэрмөрөн зэрэг гол мөрнүүд багтдаг.
Номхон далайн ай сав (мөн Амур мөрний сав газар гэгддэг): Номхон далайн ай сав нь Хэнтий, Хянганы нуруунаас эх авдаг Монгол орны зүүн хэсгээр орших гол мөрнийг хамардаг. Энэхүү ай савын урсгал нь манай орны жилийн нийт урсацын 15 хувийг эзэлдэг. Энэхүү ай савд Онон, Улз, Халх, Хэрлэн зэрэг томоохон голууд багтана.
Төв Азийн гадагш урсацгүй ай сав нь Монгол орны намгархаг газрын 78 хувийг эзэлдэг. Энэхүү ай савд хамрагддаг томоохон гол мөрнүүд нь Ховд, Завхан, Булган, Үенч, Бодонч мөн Буянт зэрэг болно.