Голын ай сав
Монгол орны нийт усны нөөц 609.5 км3 бөгөөд түүний 82 хувийг нуур, 10.3 хувийг мөсөн гол, 6 хувийг голын ус, 1.7 хувийг гүний ус тус тус эзэлдэг. Манай орны нутаг дэвсгэрт 4113 гол, горхи байдаг бөгөөд урт нь 67,000 км. Тэдгээр нь Хойт мөсөн далайн, Номхон далайн, Төв Азийн гадагш урсацгүй гэсэн гурван ай савуудад цутгадаг. Эдгээр олон улсын гурван ай савд эдийн засаг, байгаль орчны ач холбогдлоор нь дараах найман бүс нутгийн сав газрыг хамруулан үздэг.
-
Хэрлэн голын сав газар: Энэ нь Монгол орны хагас цөлөрхөг зүүн хэсгийн нутаг дэвсгэрийн 116,455 км2 талбайг хамардаг.
-
Их нуурын сав газар: Манай орны баруун хэсгээр орших бөгөөд Төв Азийн томоохон намгархаг газрыг хамардаг. Энэхүү сав газар нь Увс, Хяргас, Хар-Ус болон Шаргын нам дор газар гэсэн дөрвөн хэсэгт хуваагддаг. Эдгээр нь Увс, Хяргас, Хар-Ус, Хар айраг, Шаргын цагаан зэрэг томоохон нууруудыг үүсгэдэг.
-
Сэлэнгэ мөрний сав газар: Монгол орны хойд хэсгийн хагас цөлөрхөг нутгийн 280,000 км2 талбайг хамрах бөгөөд энэ нь манай орны хамгийн том сав газар юм. Энэхүү сав газар нь Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал голууд, Орхон гол гэсэн хоёр томоохон голоос бүрддэг. Сэлэнгэ мөрний сав газар нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг оролцуулаад долоон аймгийг хамардаг. Эгийн гол, Идэр, Орхон, Туул голууд нь Сэлэнгэ мөрний сав газрын дэд сав газрууд болно.
-
Онон, Улз, Халх голын сав газар: Энэ нь Монгол орны зүүн хэсгээр орших томоохон голууд бөгөөд Хэнтийн, Хянганы нуруунаас эх авдаг. Голууд нь манай орны нийт гадаргын усны гадагш урсах урсацын 11 хувийг эзэлдэг.
-
Хойд говь хээрийн бүс нутгийн сав газар.
-
Өмнөд говь хээрийн бүс нутгийн сав газар.
-
Хөвсгөл нуурын сав газар: Монгол орны хойд хэсэгт орших Хөвсгөл нуурын сав газарт дэлхийн хоёр дахь хамгийн цэнгэг усны эх сурвалж болох Хөвсгөл нуур оршдог.
-
Туул голын сав газар: Энэхүү сав газар манай орны нутаг дэвсгэрийн 3,19 хувийг хамардаг бөгөөд Монголын хүн амын тэн хагас нь энэ сав газарт багтдаг. Сав газрын ус тогтоох талбай нь 49,840 км2.
|