Цэс
 
Цаг агаар

Үйл ажиллагааны календар
2 дугаар сар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10
  • Сав газрын зөвлөлүүдийн үйл ажиллагааны цаашдын хүрээ сэдэвт 2-р чуулган
    12.02.10
11 12
13 14 15 16 17
  • Төрийн бус байгууллагуудын “Бүтээлч харилцааны ур чадвар хөгжүүлэх” сургалт
    12.02.17
18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 1 2 3 4
5 6
  • Байгаль орчны кино найруулагчдын чадвар сайжруулах сургалт
    12.03.06
7 8 9 10 11
Өмнөх сар Дараах сар
 
Өнөөдрийг огноо
 
Төлөвлөгдсөн үйл ажиллагаа
 
Зочид
Өнөөдөр: 12
Өчигдөр: 47
Энэ долоо хоног: 326
Өмнөх долоо хоног: 392
Энэ сар: 1649
Өмнөх сар: 454

Голуудын мэдээлэл

Монгол орны хамгийн урт голууд: (Жич: Монгол орны нутаг дэвсгэрийг хамрах хүрээгээр уртыг нь тооцсон)

Орхон гол: Орхон гол нь 1124 км урт бөгөөд Монгол орны төв хэсэгт орших Архангай аймгийн Хангайн нуруунаас эх авдаг. Эхэндээ зүүн зүг чиглэн урсаж байснаа аажмаар хойд зүг рүү эргэн Сэлэнгэ мөрөнтэй нийлж улмаар дэлхийн хамгийн цэнгэг устай нуур болох Байгал нуурт цутгана. Ус хурах талбай нь 132,855 км2 буюу Сэлэнгэ мөрний сав газрын 47 хувь болно. Туул, Хараа голууд нь Орхон голд цутгадаг бөгөөд түүний гол цутгал голууд нь Туул, Тамир голууд болно.

Сэлэнгэ мөрөн: Сэлэнгэ мөрний нийт урт 1024 км бөгөөд Монгол орны гол мөрний нийт уртын 30.6 хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг төдийгүй ОХУ-ын Байгаль нуурын томоохон усны эх сурвалж болдог. Дэлгэрмөрөн, Идэр хоёр гол нь Сэлэнгэ мөрний бэлчир газар юм. Сэлэнгэ мөрөн нь хойд зүг рүү ОХУ-ыг чиглэн урсаж Байгаль нуурт цутгах агаад түүний ус хурах талбай нь 425,245 км2. Эг, Орхон, Уда зэрэг голууд нь Сэлэнгэ мөрний гол цутгал голууд юм. Сэлэнгэ мөрөн нь Енисей- Ангар мөрний эх болдог.

Хэрлэн гол: Хэрлэн голын урт 1090 км бөгөөд Монгол орны төв хэсэгт орших Их Хэнтийн нуруунаас эх авдаг. Энэхүү нутаг дэвсгэр нь Хойт мөсөн далайн, Номхон далайн, Төв Азийн гадагш урсацгүй ай савуудыг тусгаарладаг. Эхэндээ өмнө зүг чиглэн урсаж байснаа аажмаар зүүн тийш эргэн Хятад улсад орших Хөлөн нууранд цутгана. Хэрлэн голын ус хурах талбай нь 116,455 км2 бөгөөд Илүүр, Бүрх, Байдраг, Тэрэлж, Тэнүүн зэрэг голууд нь Хэрлэн голын гол цутгал болдог.

Завхан гол: Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн өврөөс эх авах Буянт гол, Шар усны голын бэлчрээс эхлэн Завхан гол хэмээн нэрлэгдэх бөгөөд голын урт 808 км. Завхан гол Хангайн нурууны баруун хажууг хормойлон урсаж Айраг нуураар дамжин Хяргас нуурт цутгана. Хяргас нуурын цутгал урсацын дийлэнхийг Завхан голын ус эзэлнэ.

Туул гол: Хан Хэнтий нурууны салбар уулсын өврөөс гарах Намъяа, Нэргүй хэмээх хоёр голын уулзвараас эх авдаг бөгөөд голын урт нь 704 км. Баруун өмнө зүг чиглэн урсаж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг дайран өнгөрч Орхон голд цутгана. Голын ус хурах талбай нь 49,840 км2.

Ховд гол: Ховд гол нь Монгол Алтайн тэргүүн оргил мөнх цаст Таван Богдоос эх авч урсах бөгөөд голын урт нь 593 км. Ховд гол нь Монгол орны баруун хэсэгт орших Ховд аймгийн Хар-Ус нууранд цутгадаг бөгөөд Цагаан, Сагсай нь Ховд голын гол цутгал голууд юм.

Ерөө гол: Ерөө голын урт нь 323 км бөгөөд Хан Хэнтийн нурууны өврөөс эх авах Хонгийн, Шарлуун голын бэлчрээс эх авдаг. Ерөө гол нь Орхон голд цутгадаг бөгөөд түүний ус хурах талбай нь 11,860 км2.

Онон гол: Хэнтий нурууны зүүн хойт хажуугаас эх авах бөгөөд зүүн хойд зүгийг чиглэн урсаж ОХУ-ын Ингэтэй голтой нийлж Шилка голыг үүсгэнэ. Хятад улсын хил орчим Шилка гол нь Эргүн голтой нийлж Амур мөрнийг үүсгэдэг бөгөөд аажимдаа Амур мөрөн нь Номхон далайд цутгана. Голын ус хурах талбай 94,010 км2 бөгөөд түүний томоохон цутгал голууд нь Барх, Балж болон Хурх юм. 

Хараа гол: Хараа гол нь Улаанбатар хотын хойно орших уулсаас эх авах бөгөөд Сэлэнгэ, Дархан-Уул аймгаар дайран өнгөрч Орхон голд цутгана. Голын урт нь 291 км.

Сүүлд өөрчлөгдсөн: 2012.01.19