Монгол Улсын Засгийн Газар
Монгол улс нь чөлөөт зах зээлийн эдийн засаг руу шилжиж эхэлсний дараа аж үйлдвэрийн өмч хувьчлал явагдсан нь аажмаар тус орны байгалийн нөөц баялагт учрах дарамтыг ихэсгэж, экосистемийг бүхэлд нь хэврэг болгоход хүрсэн байна. Тиймээс байгаль орчныг хамгаалахын тулд сайн засаглал, хөгжлийн хөтөлбөрүүддээ байгаль орчныг хамгаалах нэгдсэн бодлого, хууль тогтоомжуудыг баталжээ. Тэрээр 1991 оны Монгол улсын Үндсэн хуулинд иргэд нь аюулгүй ба эрүүл орчинд аж төрөх эрхтэй ба амьдарч буй бүхий л нутаг дэвсгэр, байгалийн баялгийг төрийн хамгаалалтанд авна гэжээ.
Монгол улс нь байгаль хамгаалах болон байгаль хамгаалах асуудалтай холбогдуулан хийж буй ажлын төлөвлөлтөөрөө Азидаа тэргүүлж яваа бөгөөд байгаль орчны асуудлуудыг улс төр, эдийн засгийн хүрээнд хөндөн гаргаж ирснээрээ ч мөн тухайн бүсийнхээ анхдагч орнуудын тоонд багтдаг. Байгаль орчны тогтвортой хөгжил хэмээх ойлголт нь өнөөдөр тус орны эдийн засгийн хөгжлийн стратегийн болоод байгалийн баялгуудыг ашиглах, шийдвэр гаргах явцад үндсэн зарчим болж байгаа билээ.
Монгол улс нь байгаль хамгаалах үйлсийг олон улсын түвшинд явуулж байгаа ба Нэгдсэн Үндэстний Байгууллагын идэвхитэй гишүүн бөгөөд байгаль хамгаалах тухай олон гэрээ конвенцүүдэд гарын үсэг зурж нэгдээд байгаа юм. Гэрээнүүдээс дурьдвал: Озоны давхаргыг хамгаалах гэрээ (Венийн конвенци), Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монтреалын протокол (Монтреалын протокол), Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцид хандсан Киотогийн протокол (Киотогийн протокол), Биологийн төрөл зүйлийн хамгааллын тухай конвенци, Цөлжилттэй тэмцэх конвенци, Био аюулгүй байдлын тухай Картагений протокол, Зэрлэг амьтан ургамлын ховордсон төрөл олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци (ЗАУХТРУХХК), Аюултай хог хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих Базелийн конвенци, Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенци (Рамзарын конвенци), Нүүдлийн зэрлэг амьтдын төрөл зүйлийн тухай конвенци (Боннын конвенци ч гэж нэрлэдэг), Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж, зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенци; мөн түүнчлэн Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокхольмын конвенци зэрэг болно. Монгол улс нь Дэлхийн өвийн тухай конвенцид нэгдэн орж, ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн газруудын нэгт тооцогдон, биомандалын судалгаанд багтдаг.