Цэс
 
Цаг агаар

Үйл ажиллагааны календар
2 дугаар сар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10
  • Сав газрын зөвлөлүүдийн үйл ажиллагааны цаашдын хүрээ сэдэвт 2-р чуулган
    12.02.10
11 12
13 14 15 16 17
  • Төрийн бус байгууллагуудын “Бүтээлч харилцааны ур чадвар хөгжүүлэх” сургалт
    12.02.17
18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 1 2 3 4
5 6
  • Байгаль орчны кино найруулагчдын чадвар сайжруулах сургалт
    12.03.06
7 8 9 10 11
Өмнөх сар Дараах сар
 
Өнөөдрийг огноо
 
Төлөвлөгдсөн үйл ажиллагаа
 
Зочид
Өнөөдөр: 12
Өчигдөр: 47
Энэ долоо хоног: 326
Өмнөх долоо хоног: 392
Энэ сар: 1649
Өмнөх сар: 454

Байгаль орчны хууль, тогтоомж

Монгол улс байгаль орчны менежменттэй холбоотой цөөнгүй хууль тогтоомж баталсан бөгөөд үүнээс усны талаар тав гаруй хууль бий. Мөн байгаль орчинд тавигдах ерөнхий шаардлага,  хэмжилт хийх аргачлалтай холбоотой 150 гаруй нэмэлт стандарт батлагдсан бөгөөд үүнээс устай холбоотой ойролцоогоор 20 гаруй стандарт бий. Монгол улсын байгаль орчны хууль тогтоомжуудын хувьд үндсэн таван шаталсан бүтэцтэй байдаг. Үүнд: Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцүүд, байгаль орчны талаарх ерөнхий хуулиуд, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, байгалийн нөөц ашиглалтын талаар болон төлбөр хураамжтай холбоотой хууль тогтоомжууд багтана.  

Усны нөөцийн зүй зохистой ашиглалт, хамгаалалтыг зохицуулах зорилгоор 1995 онд Усны тухай хууль батлагдаж үүгээр Монгол улсын усны нөөцийн зохицуулалтын асуудлыг дэлгэрэнгүй тодорхойлсон байдаг. Тус хуулиар усны салбарыг чадавхжуулж, усны менежментийн төвлөрлийг сааруулах асуудлыг давхар тусгажээ.  

1995 онд энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, голын усны ай савын тогтсон менежмент бий болгох, ай савын байгууллагуудыг байгуулах чиглэлийн үндсийг тавьсан. Усны тухай хууль энэ үүднээс ач холбогдолтой болсон хэдий ч тодорхойгүй зорилт тавьсан хэмээн шүүмжлэлд өртөх тал байдаг. Энэх хуульд субьектив ил тод нээлттэй, орон нутгийн иргэдийн оролцоог бий болгох нөхцлийг бүрэлдүүлэх шаардлага бий.

Усны талаар батлагдсан бусад хууль тогтоомжид 1995 онд батлагдсан Байгаль орчин хамгаалах тухай хууль болон  1998онд батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний  тухай хуулиуд тус ту хамаарна. 2009 онд Монгол улсны Засгийн газар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг соёрхон баталсан боловч энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажил өнөөг хүртэл  зөрчил маргаантай хэвээр байна.

Засгийн газар Монгол орны газрын гадаргын усны чанарыг тодорхойлохыг тулд 1989 онд таван шатлалт ангиллын систем боловсруулсан. Энэхүү шатлалаар дараах тодорхойлолтуудыг гаргаж ирсэн байна. Эдгээрт:

  • I зэрэглэл – дээд зэргийн цэвэр газрын гадаргын усны нөөцийг ашиглах: 

               1. Ус ашиглалтанд ус цэвэршүүлэх үйл ажиллагаа шаардлаггүй;

               2. Усны амьд организм байгалийн жамаар өсөн үржих экосистемийн хамгаалал бүрдүүлэх.

  • II зэрэглэл – маш цэвэр газрын гадаргын усны нөөцийг ашиглах: 

               1. Ус ашиглахаас өмнө энгийн ус цэвэршүүлэх шаардагдатай.

               2. Усны организмууд, загас хамгаалах, хамгаалалтын талаар арга хэмжээ.

  • III зэрэглэл – Дунд зэргийн цэвэр ус, усны нөөцийг ашиглах: 

              1. Энгийн ус цэвэршүүлэлт хийсний дараа усыг хэрэглэх;

              2. Хөдөө аж ахуй.

  • IV зэрэглэл – Бохирдолтонд өртсөн цэвэр ус, усны нөөцийг ашиглах:

              1. Онцгой цэвэршүүлэлт хийсний дараа усыг ашиглах;

              2. Үйлдвэрлэл.

  • V зэрэглэл – Бохирдсон  усны нөөцийг гагцхүү усан зам, тээвэрлэлтэнд ашиглах.

Монгол улсын Байгаль орчин, аялал жуучлалын яам усны нөөц ашиглалт, менежмент, усны нөөцийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр үндсэн хариуцлага хүлээнэ. Тус яамны хүрээнд байгаль орчин хамгаалах хэлтэс ажилладаг бөгөөд усны нөөцөнд үндэсний хэмжээнд хяналт, зохицуулалт хийх ажлыг хариуцна. Харин хотын болон орон нутгийн удирдлага, засаг даргын тамгын газрууд орон нутгийн хэмжээнд усан хангамж, бохир ус цэвэршүүлэх ажлуудыг хариуцан ажиллана. Хөдөө орон нутгийн усан хангамжийн асуудлыг Хүнс хөдөө аж ахуйн яам ерөнхийлөн хариуцна.

Монгол улсын усны нөөцийн менежментэд илүү чадварлаг зохицуулалт хийж, энэ салбарын хууль эрх зүй, институтын тогтолцоог сайжруулах зорилгоор Усны үндэсний хороо нь Ус үндэсний хөтөлбөрийг 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс гадна, усны менежмент, хамгаалалтын талаар байгаль орчны олон төрлийн  санаачлагуудыг Монгол улс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд Байгаль орчны  үйл ажиллагааны төлөвлөгөө, улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг үндэсний ба орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх зорилготой Монгол улсын XXI зууны мөрийн хөтөлбөр  (МУМХ 21) багтана. Энэхүү XXI зууны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 1992 онд Рио Де Жанеро хотноо зохион байгуулагдсан Байгаль орчин ба хөгжлийн талаарх НҮБ-ын конвенцийн үеэр 179 орон батласан Хөтөлбөр 21-ын зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.  

1996 онд Ерөнхий сайдын дор байгуулагдсан Тогтвортой хөгжлийн талаарх үндэсний зөвлөл нь Монгол улсын тогтвортой хөгжлийн стратеги төлөвлөгөө, хэрэгжилтилтэнд хяналт тавьж, XXI зууны Монгол улсын мөрийн хөтөлбөрт зааварчилгаа үзүүлэх үүрэгтэй ажиллана. Энэхүү зөвлөлд Монгол улсын сангийн яамны сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, Парламентын 4 байнгын хороо болон бусад яамдуудын төлөөлөл, хотын болон орон нутгийн засаг даргын тамгын газрууд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл тус тус гишүүнээр ажилладаг байна.   

Сүүлд өөрчлөгдсөн: 2012.01.19