Цэс
 
Цаг агаар

Үйл ажиллагааны календар
2 дугаар сар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10
  • Сав газрын зөвлөлүүдийн үйл ажиллагааны цаашдын хүрээ сэдэвт 2-р чуулган
    12.02.10
11 12
13 14 15 16 17
  • Төрийн бус байгууллагуудын “Бүтээлч харилцааны ур чадвар хөгжүүлэх” сургалт
    12.02.17
18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 1 2 3 4
5 6
  • Байгаль орчны кино найруулагчдын чадвар сайжруулах сургалт
    12.03.06
7 8 9 10 11
Өмнөх сар Дараах сар
 
Өнөөдрийг огноо
 
Төлөвлөгдсөн үйл ажиллагаа
 
Зочид
Өнөөдөр: 12
Өчигдөр: 47
Энэ долоо хоног: 326
Өмнөх долоо хоног: 392
Энэ сар: 1649
Өмнөх сар: 454

Шинжлэх ухаан ба байгаль хамгаалал

Монгол оронд 4000 гаруй гол мөрөн байдаг бөгөөд цогц, динамик гол усны энэхүү сүлжээ нь манай орны голлох салбарууд болох хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай болон хүн амын аж амьдрал төдийгүй олон төрлийн ан амьтад, шувуудыг ус ундаагаар хангаж экосистемүүдийн оршин тогтнох нөхцөл болж байдаг. 

Цаг уурын өөрчлөлт, ойн зохисгүй хэрэглээ, бэлчээрийн даацын хэтрүүлэлт, цөлжилт, хариуцлагагүй уул уурхай, замбараагүй, хяналтгүй хотжилт болон усны талаарх үр дүн муутай бодлого, зохицуулалт зэргээс үүдэлтэйгээр Монгол орны гол усны нөөц, чанарт аюул учраад байна. Сүүлийн жилүүдэд гол ус ширгэх, усны урсац алдагдах, газар доорхи хөрсний ус бохирдох, химийн хорт бодисын хэрэглээ болон усан дахь хүнд метал болон тунамал чулуулгийн хэмжээ нэмэгдэх зэрэг асуудлууд газар авч байна.

Монгол орны байгалийн өв санг хамгаалах тендэрийн ажлын хүрээнд Засгийн газар 20 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 13%, усны нөөц баялгийн 55%-ийг хамарч байна. Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас хэрэгжилтийг нь хангадаг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараах байдлаар ангилсан байдаг. Үүнд:  Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Байгалийн нөөц газар, Байгалийн болон түүхийн дурсгалт газар зэрэг болно. Үүний гол зорилго нь 2030 он гэхэд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 30%-ийг тусгай хамгаалалттай газарт оруулах хэдийгээр гадны нөлөөлөл, дарамт шахалтууд манай орны гол усны системийг доройтуулсаар байгаа ч төр, засгаас гол усны нөөц, түүнийг хамгаалахад чиглэсэн байгаль орчны бодлого, үүсгэл санаачлагуудыг хэрэгжүүлж байна.

Монгол орны гол усны цаашдын доройтлоос урьдчилан сэргийлэхийн тулд түүний чанарт хяналт тавих нь ирээдүйн гол усны бодлого зохицуулалт, байгаль гол усны хамгаалаллын стратегид чухал ач холбогдолтой. Тиймээс АНУ-ын Азийн Сангийн Ирээдүйгээ баталгаажуулах нь хөтөлбөр нь харицлагатай нөөц ашиглалтыг хангах зорилгоор усны чанарын хяналт шинжилгээний ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Усны чанарын хяналт шинжилгээ хөтөлбөрийн хүрээнд дотоодын болон олон улсын экологич, биологич, багш нар Монгол орон даяар голын уснаас дээж авч байгаа бөгөөд олон багш, оюутан сурагчид болон иргэдийг гол усны чанарыг биологийн аргаар хэрхэн хянан шалгахыг зааж сургаж байна.  Эцсийн дүнд Монгол орны гол усны талаар өргөн хүрээтэй мэдээлэл, тоо баримт, судалгааны материалууд багтаасан мэдээллийн бааз бий болгосноор байгалийн баялгийн илүү зохистой хэрэглээ, цаашдын ус ашиглалт болон усны нөөцийн бодлого, зохицуулалтыг хариуцлагатайгаар явуулахад төр засаг, иргэний нийгэм, олон нийтийн оролцооны цаашдын үйл ажиллагаанд чухал хэрэглэгдэхүүн болох юм.

Сүүлд өөрчлөгдсөн: 2012.01.19