Цэс
 
Цаг агаар

Үйл ажиллагааны календар
2 дугаар сар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10
  • Сав газрын зөвлөлүүдийн үйл ажиллагааны цаашдын хүрээ сэдэвт 2-р чуулган
    12.02.10
11 12
13 14 15 16 17
  • Төрийн бус байгууллагуудын “Бүтээлч харилцааны ур чадвар хөгжүүлэх” сургалт
    12.02.17
18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 1 2 3 4
5 6
  • Байгаль орчны кино найруулагчдын чадвар сайжруулах сургалт
    12.03.06
7 8 9 10 11
Өмнөх сар Дараах сар
 
Өнөөдрийг огноо
 
Төлөвлөгдсөн үйл ажиллагаа
 
Зочид
Өнөөдөр: 12
Өчигдөр: 47
Энэ долоо хоног: 326
Өмнөх долоо хоног: 392
Энэ сар: 1649
Өмнөх сар: 454

Нутгийн иргэд  болон сургуулиудтай хамтран байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалтанд хяналт шинжилгээ хийх

Монголчууд усыг амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ гэж үздэг бөгөөд ус нь нийгэм, эдийн засаг, соёлын талын маш олон үйл ажиллагаанд их чухалд тооцогддог хэдий ч хүний үйл ажиллагаа, дэлхийн дулаарал болон бусад хүчин зүйлүүдийн нөлөөнөөс болж хүрээлэн буй орчны нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа нь дэлхийн усны нөөцөд улам бүр аюул занал учруулж байгаа билээ. Эрүүл, цэвэр голууд нь хүн, байгаль хоёрын хоорондох тэнцвэрт харьцааг илтгэдэг ба дээд зэргийн чанартай ус, усны тогтвортой түвшин нь байгалийн экологийн систем болон хүмүүсийн хийж гүйцэтгэдэг маш олон тооны үйл ажиллагааг тэтгэж өгдөг бол бохирдолтой ус нь экосистем, усны хагалбарууд болон хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд сөрөг нөлөөг үзүүлдэг байна.

Голыг хамгаалах болон муудаж доройтсон усны экосистемийг буцааж эрүүл, цэвэр болгоход чиглэгдсэн боловсрол, судалгааны ажилд багш, сурагчид болон иргэд чухал үүргийг гүйцэтгэж чадна. Иргэдийн энэ төрлийн үйл ажиллагаанд тус нэмэр болох зорилгоор Азийн сангийн Монголд хэрэгжүүлж буй байгаль орчны хөтөлбөр Байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалт, хамгаалалтын тухай гарын авлагыг боловсруулан гаргасан билээ. Энэхүү гарын авлага нь АНУ-ын сургуулиуд болон иргэдтэй хамтран  30 жилийн турш хэрэгжүүлсэн усны чанарын судалгаа шинжилгээ хийх аргачлалыг агуулсан бөгөөд дэлхийн бусад улс оронд хэрэгжиж буй ижил төрлийн хөтөлбөрүүдээс мэдээллүүдийг мөн авсан юм. Сургалтанд сууж, энгийн багаж хэрэгслийг хэрэглэн, санаа тавьж ажилласнаар иргэд голыг хамгаалж, усны чанарт аюул занал учруулж байгаа зүйлсийн талаарх ойлголтыг хүмүүст бий болгоход тус нэмэр болох ба усны чанарыг сайжруулах тал дээр үр ашигтай шийд гаргахад тус нэмэр болох мэдээллийг бий болгож чадах юм.

Орон нутгийн иргэд болон сургуулиудад суурилсан усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрөөр дамжуулан тухайн орон нутгийн оршин суугчид орон нутгийнхаа усны нөөц, тулгамдаж буй асуудлууд болон эдгээрийг шийдвэрлэх бодит нөхцөл байдалд тохирсон шийдлүүдийн талаарх мэдээллийг агуулсан. Энэхүү зорилтод хүрэхийн тулд багш нар болон сурагчид манлайлан оролцож, хүрээлэн буй орчиндоо хийх судалгаа шинжилгээнд ард иргэдийн сонирхлыг төрүүлж, татан оролцуулдаг ба энэхүү хамтын ажиллагааны үр дүнд бүх оролцогчдын мэдлэг туршлага асар ихээр нэмэгдэж, үүссэн ярвигтай асуудлуудыг шийдвэрлэх тал дээр илүү ур чадвартай болдог.

Энэхүү “Байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалт, хамгаалалт” гарын авлагад цаг хугацаа өнгөрөхөд голын системийн эрүүл ахуйд гарч байгаа өөрчлөлтүүдийг  голын усны чанарын хяналт шинжилгээ болон хөрсний хяналт шинжилгээгээр дамжуулан тодорхойлно. Голын усны чанар тодорхойлохдоо ёроолын макро сээр нуруугүй амьтад гэж нэрлэгддэг усны жижиг организмуудыг голын усны чанарын илтгэгч болгон ашиглана. Энэ арга нь харьцангуй хялбар хэдий ч голын усыг ашигладаг хувь хүмүүс, байгууллагууд болон усны нөөцийн менежерүүдэд шаардлагатай чухал мэдээллийг бий болгож чаддаг юм. Мөн сурагчид энэхүү аргыг ашиглан тухайн үеийн нөхцөл байдлыг баримтжуулж, анхаарал татсан газруудыг тогтоох ба бохирдол үүсгэж байгаа асуудлуудыг оношилж тогтоон, холбогдох шийдвэрүүдийг гаргахын тулд ард иргэдтэй хамтарч ажиллах юм.

Манай гарын авлагад хөрсний чанарыг тодорхойлох аргачлал, дасгал ажлуудын талаарх  мэдээлэл мөн бий. Байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалт, хамгаалалт гарын авлагын багш нарт зориулсан хувилбарыг гагцхүү өөрийн сурагчдыг (6-11 ангийн сурагчид) орон нутгийн голын байгаль орчны талаарх хичээл заах багш нарт зориулсан болно.

Энэхүү гарын авлага нь монголчуудад зохих мэдлэгийг олгож, голын судлаач, шинжээч болоход нь туслах бүх ард түмнийг хамарсан үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд голын системийн талаарх мэдээлэл, хөрсний хяналт шинжилгээ хийх аргачлал, үр ашигтай мэдээллийг бий болгох аргууд болон голын болон хөрсний судалгаа шинжилгээ хийж байгаа сургуулиудад, судалгааны багуудад тус нэмэр болох нөөц боломжуудыг өгүүлсэн хавсралтуудыг багтаасан юм. Энэхүү хэвлэлийг хяналт шинжилгээ хийж буй иргэд, багууд болон сургуулиуд ашиглан, ач холбогдолыг нь дүгнэж цэгнэх ба гарын авлагад хийгдэх нэмэлт мэдээллүүдийг цаг тухайн үед нь мэдээлэх болно. Та бүхэн гарын авлагын талаарх санал хүсэлтээ Улаанбаатар хот дахь АНУ-ын Азийн сангийн Байгалийн нөөцийг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь хөтөлбөрт илгээнэ үү. 

Сүүлд өөрчлөгдсөн: 2012.01.19