Байгалийн нөөц баялаг
Жич: Өөр өөр байгууллагуудаас гаргасан тоо баримт, статистикийн мэдээг харахад Монгол орны нөөц баялаг болон уул уурхайтай холбоотой тоо баримтууд хоорондоо харилцан адилгүй байдаг. Гэсэн хэдий ч Монгол орны гол усны нөөц вэб хуудас нь аль болох төрийн болон төрийн бус нэр хүнд бүхий агентлаг, байгууллагуудаас эх сурвалж бүхий шинэлэг, үнэн бодит мэдээ, мэдээллээр хангахын төлөө ажиллах болно.
Монгол орон нүүрс, зэс, алт, төмөр зэрэг байгалийн арвин их баялагтай. Уул уурхайн салбар нь ҮНБ-ний 18 орчим хувийг эзэлдэг бөгөөд 12,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж буй Монгол орны томоохон салбар юм. Ирээдүйн эдийн засгийн өсөлт хөгжил нь байгалийн баялгаас ихээхэн хараат болоод буй орны хувьд эдүгээ болон алс хэтдээ эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах асуудлын тэнцвэрт байдлыг хангах, байгалийн нөөцийг хариуцлагатайгаар ашиглаж тогтвортой, зөв бодлого, удирдлага зохицуулалт явуулах нь нэн чухлаар тавигдаж байна.
Уул уурхайн салбар нь Монгол орны гол ус болон гүний усны нөөцөд шууд нөлөөлдөг. Орон даяар газар авч буй хууль бус, гар аргын олборлолт нь нийгэмд нилээд сөрөг үр дагаврыг бий болгож байгаа бөгөөд тухайлбал, химийн хорт бодисын хэмжээг нэмэгдүүлснээр олон тооны гол усны чанарыг доройтуулж, байгаль экосистем болон хүний эрүүл мэндэд асар их хохирол учруулахад хүрээд байна. Ирээдүйн Монгол орны гол усны эрүүл байдал, усны чанарыг хангахад хариуцлагатай уул уурхай болон хууль эрх зүйн эрүүл тогтолцоо нь нэн чухал юм.
Цаашид хөндөгдөх сэдвүүд:
Дэлхийн цаг уурын өөрчлөлт
Агаарын чанарын асуудал
Эрчим хүч
Эдийн засаг